Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-01-27

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-01-27

2021-01-22   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

      2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 04 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Сора интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


2. “Аргай Бэст ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


3. А.Энхзоригийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 689 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


10.30 цагаас   


4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 18 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Дөрбетханы гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


5. “Ихбага баян шарга” сангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


6. Я.Өмирханы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн сонгуулийн хороонд, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас


7. “Талстмолор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай хүнд үйлдвэрлэл, технологийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 279 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


8. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цэцэгмаагийн дүгнэлттэй, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлстийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


9. Э.Анужин нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


15.30 цагаас  


10. Б.Дашзэгвэ, Э.Одонтаяа нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 24 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн Э.Одонтаяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


11. “Батжинбат индастри” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын УБТЗ/2020/НТШ/17 дугаартай “Илчит тэрэгний шүүх элемент худалдан авах” тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


12. Н.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 671 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн