Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ДУУ, ДҮРСНИЙ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЗААВАР

ДУУ, ДҮРСНИЙ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЗААВАР

2020-11-27   |   Админ   |  

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан.

     Тус аргачлалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах,  шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм.

     Үүнтэй холбогдуулан тус шүүхээс “Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар” гаргалаа.

     Иймд зарлагдсан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгч та бүхэн заавартай урьдчилан танилцаж бэлтгэлээ хангана уу.