Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-11-05

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-11-05

2020-10-30   |   Админ   |   140   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 11  дүгээр сарын 05-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. “Эх голомтын илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг  хойшлуулах тухай” 7479 дүгээр захирамжийг гуравдагч этгээд Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


2. “Сутайн буянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


3. “ДШЛ” ХХК-ийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Бадамхоролд холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


4. Б.Батсүхийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


10.30 цагаас


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 7741 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Жи Эл Ди Ви” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


6. Д.Төгсбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7164 дүгээр, 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 7509 дүгээр захирамжуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


7. “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7859 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


8. Л.Даваабаярын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


9. “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


13.30 цагаас


10. Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.Оюунболд, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Анхбаяр, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Ганчимэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 6600 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


11. Д.Наранчимэгийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7819 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


12. “Грейт майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7543 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 7616 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Эмээлт майнз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


14. Б.Баатартогтохын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Л.Баатархүү


15.30 цагаас


15. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7840 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


16. “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн өмч хувьчлах комисст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 7816 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


17. “Электронтехник” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Соёл, яам, БСШУСЯ/202002518 дугаартай тендер шалгаруулалтыг явуулсан Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын зарим хэсгийг хүлээн авч, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 7892 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


18. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7825 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Э.Сүрэн, С.Анастасия нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


 19. “Сэргээн засах клиник эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн