Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №8: ТӨРИЙН АЛБАНЫ МАРГААН

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №8: ТӨРИЙН АЛБАНЫ МАРГААН

2020-10-26   |   Админ   |  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын найм дахь дугаар маань та бүхэнд хүрч байна.

Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар хуульч судлаач нарт зориулан “Төрийн албаны маргаан” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулинтай ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.

Хөтлөгч:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр

Сонсох линк:

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/dashboard/episode/elj1o7

Mplus.mn: https://mplus.mn/@AppellateCourt

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар