Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сургалт зохион байгуулагдлаа

“Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сургалт зохион байгуулагдлаа

2020-10-20   |   Админ   |  

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас захиргааны ажилтнууддаа зориулан Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус шүүхийн шүүгч Ц.Цогтыг урьж “Захиргааны эрх зүй, захиргааны процессийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт  сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулаа.


       Уг сургалтаар захиргааны ажилтнуудад захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэх дадалд сургах, эрх зүйн тохиолдол шинжлэх, хууль зүйн дүгнэлт бичих зэрэг аргачлалд суралцаж өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар