Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-10-14

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-10-14

2020-10-12   |   Админ   |   197   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 7035 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Ач буян трэйвел” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


2. “Эвсэг нөхөд” СӨХ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Р.Батсүрэн, Д.Цэдэнбалжир нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшуулах тухай” 6810 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Цэдэнбалжир, гуравдагч этгээд “Рийверстөүн пропертис” ХХК-ийн захирал О.Өрнөхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Наранцэцэг, гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


3. “Фүжи холдинг” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


4. “Эдинбүрг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


10.30 цагаас


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7554 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “НАБД” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


6. “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 108 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


7. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Цэцэнс холдинг” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сумын Засаг дарга, Баянжаргалан сумын Засаг  даргад тус тус холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар


8. “Хүчит шонхор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар 17-ны өдрийн 426 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12.00 цагаас


9. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 311 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын хороо /дэд дарга/-ны гомдлоор                                                

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 100 дугаар захирамжийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Дашбалбар сумын Ардчилсан намын гомдлоор /Шинэ/

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


13.30 цагаас


10. “Кредит банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” 7406 дугаар захирамжийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн