Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-09-23

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-09-23

2020-09-25   |   Админ   |   115   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас


1. “Ю Би констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, эрх залгамжлагч сольж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6466 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


2. “Электрикком” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 428 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


10.30 цагаас


3. Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6205 дугаар захирамжийг гуравдагч этгээд П.Баяртогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


4. “Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкы хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6355 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


5. “Их-Үен” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


6. Я.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


13.30 цагаас


7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6578 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Отгонтэнгэр групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


8. “Мянганы төгөл” ХХК, “Бор хужиртын гол” ХХК, “Солир тац” ХХК, “Жэй си энд эй” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 87 дугаар тогтоолыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


 

9. П.Түвшинсайханы нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


10. “Занарт-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


15.30 цагаас


11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1591 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


12. “Арвис-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 88 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт


13. “Улаандөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 6781 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


14. Т.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


15. “Гангар инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн