Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-28   |   Админ   |   166   |  

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар албан хаагч нарын дунд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, үзэл баримтлал, хуулийн төсөл, дагаж гарах бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, албан хаагч нараас гарсан хуулийн төсөлд оруулах саналыг нэгтгэн хүргүүллээ.