Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-07-29

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2020-07-29

2020-07-24   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. А.Алмагүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 244 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


2. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


3. “Говьтранс ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


4. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


10.30 цагаас


5. “Алаг даага” ХХК нарын 11 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн Засаг дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн өмч, ашиглалт удирдлагын газрын дарга, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 4997 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


6. Б.Батзолбоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


7. “Тайгын булаг кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ариунзаяа, Б.Мөнхбат нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


8. “Трансвест монголиа” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Нансалмаа, Ж.Эрдэнэтуул нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


9. “Уудам-Оргил” ХХК, “Батбуудай” ХХК, “Сүмбэркоммодитиз” ХХК-иудын гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын зохицуулах газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цэрэнлхамд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


13.30 цагаас


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4926 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Батбаяр, Б.Оюунпүрэв, Д.Цэнгэлмаа, Г.Оюунбилэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


11. “Чингисхаан банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Даваажавд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


12. Ж.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


13. “Улз групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


14. А.Ариунбатын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 4488 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


15. “Юу Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 4819 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


16. “Номин Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч Ц.Сарантуяа, Т.Баасан нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


17. Нийслэлийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Ариунзаяад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


18. Г.Дамцагдоржийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн