Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААН ЦАХИМ СИСТЕМ

ШҮҮХ ХУРАЛДААН ЦАХИМ СИСТЕМ

2020-07-09   |   Админ   |   504   |  

Нэвтрэх холбоос:   WWW.LIVECOURT.MN

          Уг цахим систем нь шүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, өмгөөлөгч, хэргийн оролцогчдын мэдээллийг цахимаар харах боломжтой бөгөөд ялангуяа өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг болсноороо онцлогтой. www.livecourt.mn цахим системд өмгөөлөгчид болон иргэд нэвтэрч орохдоо QR кодыг уншуулж болохоос гадна МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ товчийг дарж шүүх хуралдааны мэдээллийг байнга шинэчилж үзэх боломжтой юм.

Нэвтрэх холбоос:   WWW.LIVECOURT.MN