Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГШҮҮХ" ПОДКАСТ №2: ЗАХИРГААНЫ АКТАД ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦАА

"СОНСДОГШҮҮХ" ПОДКАСТ №2: ЗАХИРГААНЫ АКТАД ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦАА

2020-02-19   |   Админ   |   351   |  

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулж буй “СОНСДОГ ШҮҮХ” подкастын хоёр дахь дугаар маань та бүхэнд хүрч байна.

      Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнөөдрийн дугаараа иргэдийн зайлшгүй мэдэж байх хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс шүүгчийн туслах Т.Гангэрэлийг урьж “Захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.

      Хөтлөгч:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах М.Отгондэлгэр 

Сонсох линк:

soundcloud: https://soundcloud.com/appellate-court/track-2

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/appellate-court/episodes/2-eau597

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt