"Нээлттэй шүүх" танхим

Онлайн туслах

Та дээрх зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай шууд холбогдон асууж тодруулах зүйлээ лавлана уу.

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны

01-р сарын 21-ний өдрийн

   тоот тушаалын хавсралт

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ

ТОДОРХОЙЛОЛТ

 

“А” Нийтлэг үндэслэл

 

Байгууллагын нэр

Нэгжийн нэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Шүүхийн тамгын газар

Ажлын байрны нэр

Ангилал

Зэрэглэл

Цалингийн шатлал

Жолооч

Төрийн албаны тухай хуулийн 5.1.4,   Төрийн үйлчилгээний албан тушаалтан

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны 08-р тогтоол , ТҮ-3

Тамгын хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тушаалаар               ТҮ-3     1-5 шатлал

Шууд харъяалагдах ажлын байр         /албан тушаал/

Шууд харъяалах ажлын байр

/албан тушаал/

Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

үгүй

Ажлын байрны зорилго

Шүүхийн хараат бус байдал, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх  

Ажлын байрны үндсэн зорилт

Захиргаа, аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах

“Б” Ажлын байрны гол үйл ажиллагааны стратеги, бүтэц.

Гол үйл ажиллагаа

-Жолоочийн ажлыг дүгнэж тодорхойлох, ур чадварын нэмэгдлийг тогтоохдоо: Өөрийн эзэмшсэн автомашиныг албан ажилд ямагт бэлэн байдалд байлгаж, осол зөрчил гаргахгүй ажилласныг үндэслэхийн зэрэгцээ түүний техникийн мэдлэг, дадлага, шинэ санаачилга, овсгоо самбаа, үүрэгт ажилдаа үнэнчийн баталгаа, эрүүл мэнд гэсэн үзүүлэлийг үндэс болгоно,

-Сар бүрийн 30-нд замын хуудас болон дагалдах хуудсыг санхүүд өгч шатахууны болон бусад тооцоо хийж байх,

-Автомашиныг автогражид тавих бүрдээ жижүүрт машиныг дагалдах эд зүйлийн хамт жагсаалт гарган хүлээлгэн өгч, хүлээн авдаг бүртгэлийг тогтмол хөтөлж, гарсан зөрчлийг тухай бүрт нь гражийн болон удирдлагад мэдэгдэж шийдвэрлүүлж байх,

-Автомашины эвдрэл гэмтэл бүрт техникийн комиссоор акт тогтоолгож батлуулсан байх,

-Эзэмшсэн автомашин бүрт тохирсон улирлын техникийн үйлчилгээг тогтмол хийсэн байх,

-Жолооч нь өөрийн эзэмшсэн автомашинд техникийн 1,2-р үйлчилгээг тогтмол хийж дотор гадна талыг цэвэр үзэмжтэй байлгахын гадна дулаалга, түгжээ цоожтой болгох ажлыг хариуцаж хийсэн байх,

-Ажил үйлчилгээний үед осол эндэгдэлгүй ажиллах, граж, зогсоолын ариун цэвэрч байдал, гал усны аюулаас сэргийлэхэд мэргэжлийн талаас шаардагдах бүх зүйлийг биелүүлнэ,

-Өөрийн буруугаас осол эндэгдэлд орсон үед учирсан материалын хохирлыг бүрэн хариуцна,

-Хэрэглэгч бүрээр тооцооны хуудсыг тухай бүр нь бөглүүлж гарын үсэг зуруулах,

-Удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад үйлчлэх, хувийн ажилд явахыг хориглоно.

 

Харилцах объект /хүрээ, уялдаа холбоо/

а)Байгууллагын дотор

б)Гадна талд

*Шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга

*бусад

Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага

Хууль, дотоод журам, бусад дүрэм журамд заасныг баримтлана.

 

“В” Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл

 

Ерөнхий шаардлага

Боловсрол

бүрэн дунд

Мэргэжил

Жолооч

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

A,B;C,D ангилалтай байх

Тусгай шаардлага

 

 

Ажлын байрны нөөц хэрэгсэл

Цалингийн сүлжээ

Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын

9 дүгээр хавсралт ТҮ-3

Эд хөрөнгө

Дотоод сүлжээнд холбогдсон компьютер, утас, бусад техник төхөөрөмж, холбогдох ном, сэтгүүл, гарын авлага

Хүн хүч

 

Бусад

 

Ажлын байрны нөхцөл

- Хэвийн

- Шаардлагатай үед илүү цагаар ажиллах

- Шүүхийн байгууллагын онцлогыг харгалзан нэмэлт үүргийг тухай бүр гүйцэтгэх

 

Ажлын байрны тодорхойлолт гаргасан

Зөвшөөрсөн

Ажлын байрны тодорхойлолтыг гаргахад үндэслэсэн эрх зүйн баримтууд

Он, сар, өдөр

Эрх бүхий албан тушаалтан

-Монгол улсын Шүүхийн тухай

-Шүүхийн захиргааны тухай

-Төрийн албаны тухай

-Хөдөлмөрийн тухай болон

бусад хуулиар

 

2014 оны 01 дүгээр сарын 21ий өдөр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга      

А.Насандэлгэр              

Цахим сан

Анхан шатны шүүхүүдэд

Шударга ёсны тунхаг

Youtube channel

888888888888888888ttttttttttttttttttt

Та манай шүүхийн талаар видео мэдээллийг энд дарж авна уу

Facebook

Манай хуудсанд зочлоорой.

Twitter

Twitter-т биднийг дагаарай.

Mozilla Firefox

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу!

Зургийн цомог

Хайх

Сайтын хандалт

Өнөөдөр
Долоо хоногт
Энэ сард
Нийт
778
6413
36923
369444